Их Британи “Moderna” компанийн вакцинаас таван сая тунг захиалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /Reuters/.
Их Британи “Moderna” компанийн гарган авсан коронавирусний
вакцинаас таван сая тунг захиалсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок
мэдээлжээ.
“Бид “Moderna” компаниас таван сая тун вакцин худалдан авах урьдчилан хэлэлцээрийг байгууллаа” М.Хэнкок даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
АНУ-ын “Moderna” биотехнологийн компанийн вакцин “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 94.5 хувийн үр дүнтэй болохыг эмнэлзүйн туршилтаар тогтоогоод байгаа юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar