Сумдын онцгой комисстой онлайн хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-17 18:05:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр сумдын онцгой комисстой онлайн хурал хийлээ. Уг хурлаар коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад шуурхай хэрэгжүүлэх ажлуудыг авч хэлэлцсэн байна.

Тухайлбал, сумд руу орж гарах цэгүүд дээр эргүүл пост ажиллуулах, сургуулийн дотуур байруудыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэх, малчдын нүүдэл суудал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангуулах талаар аймгийн Онцгой комиссоос тодорхой зөвлөмж чиглэлийг сумдын удирдлагуудад өглөө.

Аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад хөл хорионд байгаа Увс аймгийн иргэдийн судалгааг авч эхлэсэн бөгөөд эдгээр иргэдийг орон нутагтаа эргэж ирэхэд сум суманд нь 14 хоног тусгаарлах байранд байлгах юм байна.

 

Связанные новости