Нөөцийн мах худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-17 21:40:26
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Натурал грийн фүүдс” ХХК-аас Баянхонгор хотын гурван байршилд энэ сарын 18-нд мах худалдаална. Тус худалдаанд хонины мах нэг кг нь 5000 төгрөг, ямааны мах нэг кг нь 4500 төгрөгийн үнэтэй байх ба гулуузаар нь борлуулах аж.
Худалдааг аймгийн Онцгой комисын Хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх штаб зохион байгуулж байгаа бөгөөд борлуулалтын байдлаас хамаарч цаашид хэрхэх шийдвэрийг гаргах юм байна.
Худалдаалах цэгийн хувьд "Баруун бүс худалдааны төв"-ийн хашаанд 10-13 цагт, "Мэргэжлийн хяналтын газар"-ын гадаа 13-19 цагт, Амьчуулын тойрогт 16-19 цагт байршиж борлуулалт хийнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88096942, 88077730, 99007803 дугаарын утсаар лавлах боломжтой.
Связанные новости