Тэг зогсолт хийгээгүй ч хөдөлгөөнийг хязгаарласан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс
/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн
бэлэн байдалд ажиллаж иргэдийн болон автомашины хөл хөдөлгөөнд хязгаарлалт
тавьж байна. Аймгийн хэмжээнд тэг
зогсолт хийгээгүй ч энэ сарын 18-наас эхлэн Улаангомд автомашины хөдөлгөөнийг
хязгаарлаад байгаа юм.
“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 51 постод 51 алба
хаагч ажиллаж байгаа ба сум, аймгийн төвд 28 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Хөл
хорио тогтоосноос хойш аймгийн Цагдаагийн байгууллагаас ард иргэдэд хандаад
анхааруулах, сануулах шаардлагыг тавьж ажиллаж байсан бол сүүлийн хоёр өдрөөс
эхлээд зөрчил гаргаж байгаа иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага
тооцохоор болсон. Одоогоор бүх нийтийн хөл хорионы дэглэм зөрчсөн гэдэг
үндэслэлээр 5 гомдол мэдээллийг шалгаж байна. Бүх нийтийн хөл хорионы үед иргэд
зөвхөн зайлшгүй шаардлагатай хоол хүнс, эм тариа, ус, түлшээ авахаар гэрээсээ
гарч болно гэж заасан байгаа. Иймээс ард иргэд та бүхэн дэглэмээ сайтар
баримтлаарай” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ажилтан н.Мөнхзул мэдээллээ.