Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн хүнсний бөөний төв болон хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо.
Тодруулбал, коронавирусний халдвар
тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү өглөөний
08:00 цагаас оройн
20:00 цаг хүртэл хугацаанд хүнсний бөөний төв болон
хүнсний дэлгүүрүүдийг ажиллуулахаар
болжээ. Иймээс ард иргэдэд хандан тухайн хугацаанаас өмнө
амжиж шаардлагатай хоол хүнснээ цуглуулж авахыг аймгийн Шуурхай штабаас сануулж
байна.