Аймгийн шинэ дарга ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-27 13:22:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн шинэ Засаг дарга Ч.Чимэд өнөөдөр ажлаа хүлээж авлаа. 2016-2020 оны хооронд аймгийн Засаг даргаар ажилласан Д.Батсайхан ийнхүү өнөөдөр Ч.Чимэдэд тамга тэмдгээ хүлээлгэн өгч байна.

Шинэ Засаг дарга Ч.Чимэд нь аймгийн ИТХ-д 5 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 16 жил ажиллахдаа 12 жилд нь тэргүүлэгч байжээ. Мөн 2012-2016 онд аймгийн ИТХ-ын даргын хариуцлагатай албыг хашиж, Увс аймгийн ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг боловсруулж, түүний  хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр санаачилгатай ажиллажээ.

Связанные новости