2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд 136 ажил, арга хэмжээг тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаан энэ сарын 2-3-ны өдрүүдэд хуралдсан бөгөөд энэ үеэр Увс аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан юм.
Тодруулбал, улсын төсвөөс 20,9
тэрбум төгрөг, ОНХС-гаас 4,2 тэрбум
төгрөг, Байгаль
хамгаалах сангаас 1,7 тэрбум төгрөг, Замын
сангаас 315 сая төгрөг, газар
тариалангийн чиглэлийн болон НҮБ-ын
төслөөс 215 сая төгрөг, нийтдээ 25 тэрбум 973 сая
төгрөгөөр 136
ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
“Ирэх
онд Увс аймгийн ард иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг
бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төслүүд
хэрэгжинэ. Тухайлбал, мал аж ахуй болон чацарганы аж ахуйг
хослуулан хөгжүүлэх “Шинэ хөдөө” төсөл, “Жорлонгоо
өөрчилье”, “Хашаандаа
сайхан амьдаръя”, “Хуримтлалтай
иргэн”
зэрэг үндэсний хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн халамж,
сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангуудын төсвийг үр ашигтай
зарцуулах,
зохистой менежмент удирдлагын түвшинд хүргэх, шилэн болгох ажлыг санаачилж хэрэгжүүлнэ”
хэмээн аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэллээ.