Иргэн бүр хариуцлагатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-07 13:35:06

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабын ажлын багийн гишүүд энэ сарын 5-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэм зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт даалгасан юм.

2. 2020 оны 12 дугаар сарын 1-нээс хойш Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэдийн автомашины бүртгэл судалгааг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгөхөөр боллоо.

3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж байхыг аймгийн Эрүүл мэндийн газарт даалгалаа. 

5.  Увс аймгийн нэгдсэн группт мэдээлэл оруулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч байхыг аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанд даалгасан юм.

6. Сумдаас иргэдээ татаж авахаар ирэх автомашинуудыг өглөөд бэлэн байлгахыг аймгийн Шуурхай штабын жижүүрүүдэд үүрэг болголоо.

7. Олон улсын тусламжийг иргэдэд хуваарилахдаа багууд дээр цагийг нь зөрүүлж олгох, мөн тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хүргэж өгөх ажлыг Улаангом сумын ЗДТГ хариуцууллаа. 

8. Гэрийн ажиглалтад хяналт тавих ажлыг 2х2 гэсэн харьцаатай байнга явуулахыг Улаангом сумын ЗДТГ-т даалгалаа.

9. Улаангом сумын байнгын ажиллагаатай Адарганы постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад тогтмол хяналт тавьж ажиллахыг аймгийн Шуурхай штабт үүрэг болгов.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үед ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ байж хайртай бүхнээ хамгаалцгаая” хэмээн Увс аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.


 

 

Связанные новости