Зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-07 17:20:34

Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр "WITH" ТББ-аас санаачлан "Монгол Улсад "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэхэд үзүүлэх тусламжийн төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Сагил, Давст, Бөхмөрөн суманд хувийн хамгаалах хэрэгсэл, мөн зорилтот бүлэг буюу амьжиргааны 1-р түвшний өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, жирэмсэн эх болон 10 хүртэлх насны хүүхдэд витамины дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Хүнс тэжээлийн дэмжлэгийг Сагил, Давст, Бөхмөрөн суманд 12 сарын 9-18-нд, Улаангом суманд 12-р сарын 14-17-ны өдрүүдэд олгох ба нийтдээ 1678 өрх хамрагдах юм байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Улаангом сумын ЗДТГ-аас хамтарсан ажлын баг байгуулж, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед тусламжийн зүйлсийг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, зохион байгуулалттайгаар өрхүүдэд олгохоор болжээ.

 

Связанные новости