Энэ жилийн эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн зорилтыг 87,7 хувь биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-08 17:06:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын 35 арга хэмжээг 87,7 хувь хэрэгжүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016-2020 онд өссөн дүнгээр нийт 246 хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд 123,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөн, зохион байгуулж ажилласан байна. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 375.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 14.5 тэрбум төгрөгөөр өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6.0 сая төгрөгт хүрч, өмнөх жилээс  700.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хөдөө аж ахуйн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 53.2 хувь буюу 199.8, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 180.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь мөн онтой харьцуулахад 44,0- 59,0 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Связанные новости