Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-09 14:39:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.3 дахь заалтуудыг үндэслэн тус захирамжийг гаргасан байна.
Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа. Захирамж 2021 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүчинтэй юм.

Баянхонгор аймгийн хэмжээнд улсын дугаар авсан, бүртгэлтэй 2000 гаруй мотоцикл байдаг байна. Энэ онд мотоциклийн ослоор 14 хүн нас барсны дийлэнх нь хөдөө хээр газар, хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, замын нөхцөл байдлыг харгалзалгүй зорчсон, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан зэргээс үүджээ.

Связанные новости