Улаангом сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 9-ний өдөр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх чиглэлээр сумын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаад, цаашид илүү их хянамгай байж халдвар хамгааллын дэглэмийг сахих
нь зүйтэй гэж үзлээ. Мөн Улаангом
сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай авч хэлэлцсэнээс
гадна Сум
хөгжүүлэх сангийн 2020 оны ажлын гүйцэтгэл, сангийн эргэн төлөлт, эх үүсвэрийн
бүрдүүлэлтийн талаар ярилцсан байна. Тэрчлэн Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2-р хуралдааны товыг
тогтоож, хэлэлцэх асуудлуудыг баталжээ.