Чацарганы талбайд хор цацах ажлыг хялбаршуулах шинэ технологи нэвтрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-10 18:57:59

Увс /МОНЦАМЭ/. “Аграс” газар тариалангийн дроныг ашиглан Улаангом сумын хэмжээнд нийт чацарганы талбайд гурван хоногийн дотор хор цацах боломжтой шинэ технологийг нэвтрүүлээд байна.

Энэ нь чацарганы модны хор цацлагыг гараар хийснээс 50-60 дахин илүү хурдтай, бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэхээс гадна хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй аж. Өнгөрөгч 9-р сард "Hobbyzone" ХХК гурван төрлийн мэргэжлийн дрон танилцуулсны нэг нь энэхүү “Аграс” газар тариалангийн дрон аж.

Уг дроныг ашиглан чацарганы талбайд усан суурьтай пигментээр туршилтын цацлагыг өнгөрөгч 9-р сард хийжээ. Ингэснээр цаашид талбай дамжсан шавжны шилжилтийг нэг далайлтаар зогсоож ургацаа нэмэх боломжтой юм байна. Энэ мэтчилэн тариалан эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшлийг нэвтрүүлэх цаг үе ирээд байна.

Связанные новости