Агаарын тээврээр өнөөдөр 31 зорчигчийг хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-10 16:54:55

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-нд Увс аймаг руу орох чиглэлд Нисэхийн постоор 56 тээврийн хэрэгслээр 196 хүн, Адарганы постоор 115 тээврийн хэрэгслээр 370 хүн нэвтэрсэн байна.

Харин Улаангомоос гарах чиглэлд Нисэхийн постоор 58 тээврийн хэрэгслээр 162 хүн, Адарганы постоор 74 тээврийн хэрэгслээр 246 хүн зорчжээ.

12-р сарын 9-нд Улаанбаатар хотоос 5 автобус, Дархан-Уул аймгаас 3 автобусаар нийтдээ 253 зорчигчийг татаж авсан бөгөөд Дархан-Уул аймгаас ирсэн автобусны жолооч нарыг “Гранд” зочид буудалд тусгаарлаад байна. Харин 12-р сарын 10 буюу өнөөдөр 9 автобусаар нийтдээ 298 зорчигч, агаарын тээврээр нийт 31 зорчигчийг хүлээн авах бөгөөд тусгаарлалтын дэглэм сахиулах бэлтгэл ажил хангагджээ. Ингэснээр Увс аймаг 3725 иргэнээ Улаанбаатар хот болон бусад аймаг, хотоос татан аваад байна.

Улаангом руу орох, гарах хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг Аймгийн шуурхай штабаас анхааруулсаар байна.

Связанные новости