Гэрийн ажиглалтаас 14 иргэн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 4045,
тусгаарлах байранд 110 иргэн, 8 эмнэлгийн ажилтан байна. Одоогоор Улаангом
сумын 14 иргэн шинжилгээ өгч гэрийн ажиглалтаас гараад байна. Гэрийн ажиглалтад
байгаа иргэд дэглэмээ сайн барьж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай
хэмээн аймгийн мэргэжлийн албанаас анхааруулсаар байгаа аж.
Хэрвээ ажиглалтын 14 хоногийн хугацаанд дэглэмээ зөрчин
гадуур явсан тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж, хуулийн хариуцлага
хүлээлгэх юм байна.