Хоногт 1281 хүн аймгийн төвөөс орох, гарах чиглэлд зорчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-11 11:58:26

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Нисэх, Адаргана болон Зүүнхангай сумын Далантүрүү гэсэн гурван хяналтын цэгт 19 алба хаагч, мөн 18 суманд 32 хяналтын цэгт 35 автомашин, 94 алба хаагч 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж хоносон байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний 07:00 цагийн хооронд Улаангом сумын Нисэх, Адарганы 2 хяналтын постоор зорчсон тээврийн хэрэгсэл 308, зорчигч 1281 хүн хөдөлгөөн үйлдсэн байна.

Үүнээс Улаангом сум руу орох чиглэлд Нисэхийн постоор 33 тээврийн хэрэгсэл 107 хүн, Адарганы постоор 113 тээврийн хэрэгсэл 629 хүн, нийтдээ 146 тээврийн хэрэгсэл, 738 хүн нэвтэрчээ. Харин Улаангом сумаас гарах чиглэлд Нисэхийн постоор 56 тээврийн хэрэгсэл 194 хүн, Адарганы постоор 106 тээврийн хэрэгсэл 349 хүн, нийтдээ 162 тээврийн хэрэгсэл 543 хүн зорчсон байна.

Связанные новости