Бахрейн “Sinopharm”-ын вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-14 11:55:36

МАНАМА. /Xinhua/. Бахрейн улсын Үндэсний эрүүл мэндийн газар БНХАУ-ын “Sinopharm” группийн “COVID-19”-ийн вакциныг албан ёсоор бүртгэснээ өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ.


Бахрейны үндэсний мэдээллийн агентлагийн /BNA/ мэдээлснээр, Үндэсний эрүүл мэндийн газар уг вакцины эмнэлзүйн туршилтын мэдээлэлд нарийвчлан үнэлгээ дүгнэлт хийсний дүнд ийнхүү хэрэглэх зөвшөөрөл олгосон ажээ.


“Гуравдугаар үе шатны туршилтаар вакцин 86 хувийн үр дүнтэй болохыг харуулсны зэрэгцээ саармагжуулах эсрэг биетийн түвшин 99 хувь байж, халдвар дунд, хүнд хэлбэрээр илрэхээс 100 хувь сэргийлсэн. Энэхүү туршилтад 42299 хүнийг хамруулсан” гэж уг мэдээнд тэмдэглэжээ.


Sinopharm”-ын вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад наймдугаар сард оролцсон Бахрейн “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулахын тулд уг вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг 11 дүгээр сард олгосон юм. 

Связанные новости