Украинд халдварын нөхцөл байдал тогтворжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КИЕВ. /TASS/.
Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр коронавирусний
халдварт өвчний дэгдэлтийг зогсоосон хэмээн Украины Эрүүл мэндийн сайд Максим
Степанов мэдэгджээ.
“Бид халдварт өвчний дэгдэлтийг зогсоож чадлаа. Шинээр илэрсэн тохиолдол, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо багасаж байгаа нь нөхцөл байдал тогтворжиж байгааг батлан харуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Хязгаарлалтууд тогтоож, 11 дүгээр сард амралтын өдрүүдэд хөл хорионы
дэглэм үйлчилснээр байдлыг хяналтандаа авч чаджээ.
Украинд халдварын тохиолдлын тоо хэдэн өдөр дарааллан буурсан байна. Даваа гарагт
тус улсад 6451 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийхөөс 30 хувиар бага үзүүлэлт
байжээ. Украинд цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 900666 тохиолдол бүртгэгдэж, 506718 хүн
эмчлэгдэж, 15247 хүн нас барсан байна.