Булган, Рашаант, Хангал суманд мал тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-15 14:45:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган, Рашаант, Хангал суманд энэ жилийн мал тооллогын ажил өнөөдөр эхэлсэн гэж аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Нарантуяа ярилаа.

Энэ оны мал тооллогын ажлыг энэ сарын 15-31-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын шийдвэр гарсан юм. Сумын ИТХ-ын хуралдаан энэ долоо хоногт болж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсөв батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учраас мал тооллогын ажил ихэнх суманд ирэх даваа гарагаас эхлэх аж.

Энэ жилийн мал тооллого “Covid-19” цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед болж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас тусгайлан зөвлөмж хүргүүлээд байна. Малчин, мал тооллогын гишүүд амны хаалт зүүж, хоорондын зай барьж харьцахыг зөвлөсөн байна.

Связанные новости