Увс аймгийг удирдаж явсан ахмадуудыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-15 17:15:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр албан өрөөндөө Увс аймгийг удирдаж явсан ахмадуудыг хүлээн авч уулзлаа.  

Тэрбээр энэхүү уулзалтаар Аймгийг хөгжүүлэх таван жилийн /2021-2025 он/ үндсэн чиглэл төлөвлөлтийн баримт бичиг болон Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дээрх ахмадуудын саналыг тусгахыг зорьсон байна. Энэхүү уулзалтад Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат П.Бямбажав, аймгийн ИТХ-ын дарга асан Ё.Басан, аймгийн Засаг дарга асан Л.Тогоо болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон ахмад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Аймгийн ИТХ-ын шинэ дарга ийнхүү ахмад буурлуудыг хүлээн авч уулзан, аймгийн ирэх 5 жилийн бодлогын баримт бичигт тэдний санал хүсэлтийг сонсож буйд ахмадууд баяртай байлаа.

 

Связанные новости