Улаангом сумын зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр WITH ТББ-аас санаачлан "Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд үзүүлэх тусламжийн төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Улаангом сум болон Сагил, Давст, Бөхмөрөн сумын зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, мөн жирэмсэн эх болон 10 хүртэлх насны хүүхдэд витамины дэмжлэг үзүүлж байгаа аж. Одоогоор хүнсний дэмжлэгийг Улаангом сумын 1414 өрхөд олгоод байна. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй айл өрхүүд харьяа багийн төвөөсөө хүнсний багцыг авах бөгөөд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1-р түвшинд буюу хамгийн доогуур орсон иргэдэд энэхүү дэмжлэгийг олгож байгаа аж.
Энэхүү хүнс тэжээлийн дэмжлэгийг Сагил, Давст, Бөхмөрөн суманд 12-р сарын 9-18-ны өдрүүдэд олгох юм байна. Аймгийн хэмжээнд нийт 1678 өрхөд уг дэмжлэг очно.