Шилдэг статистикчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-17 11:29:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс анхан шатны мэдээлэл гаргадаг багийн Засаг дарга нар, сумдын статистикчид болон мэдээлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас шилдгүүдийг жил бүр шалгаруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай байна.

Энэ дагуу 2020 оны "Аймгийн тэргүүний мэдээлэгч байгууллага"-аар У.Ганзориг захиралтай “Мөнхийн чанар” компани шалгарсан байна. Мөн "Шилдэг сумын статистикч"-аар Зүүнговь сумын статистик хариуцсан мэргэжилтэн Г.Чимэд-Очир, "Аймгийн шилдэг багийн Засаг дарга"-аар Улаангом сумын 12-р багийн Засаг дарга Н.Хишигжаргал, Хяргас сумын Дэлгэр багийн Засаг дарга Б.Балжинням нар тус тус шалгарчээ. Шилдгүүд энэ сарын 15-ны өдөр аймгийн Статистикийн хэлтсээс шагналаа гардан авсан байна. 

Тус байгууллагын хувьд оны шилдэг статистикч нарыг шалгаруулахдаа сум, багийнхаа анхан шатны мэдээ мэдээллийг жилийн турш сар бүр үнэн бодитой, чанартай, шуурхай гаргаж өгдөг байдлыг нь үнэлж байж дүгнэдэг аж.  

Связанные новости