Аймгийн хэмжээнд 1873.2 мянган м/кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-18 17:20:38

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 12 нэр төрлийн вакцинжуулалтад 1803.6 мянган мал хамруулахаар төлөвлөн 1805.6 мянган малыг хамруулж 100.1 хувьтай хэрэгжсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тухайлбал аймгийн Засаг даргын А/420 тоот захирамжаар бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 1173.4 мянган мал хамруулахаас 1159.6 мянган мал хамруулж 98.8 хувьтай гүйцэтгэжээ. Харин гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад давхардсан тоогоор 20 сумын 1845.4 мянган толгой мал хамруулахаас 1779.0 мянган толгой мал хамруулж 96.4 хувьтай гүйцэтгэсэн байна. Мал эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 4.9 сая  мянган толгой мал хамруулсан бөгөөд шимэгчтэх өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд 6316.8 мян.мал хамруулахаас 6344.6 мянган мал хамруулж 100.4 хувьтай хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын А/119 тоот захирамжаар халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж 6702 хашаа хорооны 1158.9 мянган м/кв, 285 худаг уст цэгийн 89.6 мянган м/кв, 62 агуулах зоорийн 50.2 мянган м/кв талбайд халдваргүйтгэл хийсэн. Мөн 38 устгалын цэгийн 92.1 мянган м/кв, бэлчээрийн 37.2 мянган м/кв, нийтийн эзэмшил зам талбайн 445.2 мянган м/кв, нийт 1873.2 мянган м/кв талбайд тус тус халдваргүйтгэл хийж төлөвлөгөөг 148.0 хувьтай биелүүлжээ. 

Связанные новости