Буриадад халдварын тохиолдол 211-ээр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-21 14:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өчигдрийн байдлаар 211 хүн өвчилж, "COVID-19"-ийн халдварын нийт тохиолдол 23754 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 107 хүн нэмэгдэж, мөн нийт халдварын тохиолдол 12892 болжээ.

Эмнэлгээс 302 хүн эмчлэгдэн гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 20456 болов. Буриад улсад халдварын тархалт эхэлснээс хойш 538 хүн эндээд байна. Өчигдрийн байдлаар 5 хүн нас баржээ.

Тус улсад 12 дугаар сарын 31-нээс амралтын өдрүүд эхлэх аж. Буриадад ресторан, кафе, нийтийн хоолны газрууд болон номын сан, музей,  театрууд ажиллаж байгаа ч цагийн хязгаарлалттай, ариутгал хамгаалалтын дэглэмийг чанд баримтлуулж, амны хаалт зүүхийг хатуу сахиулж байгаа талаар "Байкаль дейли" сайт мэдээлэв. Буриадад ОХУ-ын бусад бүс нутгийн адил вакцинжуулалт эхэлж, эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтан 200 гаруй хүнийг хамруулж байна. 


Связанные новости