Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбооны сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-22 10:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний паралимпын хороотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо, мэргэжилтэн, багш,  дасгалжуулагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт уулзалт, сургалт /2020.12.21/ зохион байгуулав.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэхэд тодорхой зорилтууд дэвшүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яам, МҮПХ, Монголын тусгай олимпын хороо, Монголын дифлимпын хороодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.


Сургалт Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Төрөөс баримтлах спортын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, “Ковид-19” спортын арга хэмжээний зохион байгуулалтын шинэ хандлага, Спортын салбарын стандартын хэрэгжилтийг хангах тухай, Допингийн эсрэг, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, Спортын дасгалжуулалт, бэлтгэлийн төлөвлөлт гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдсан юм.

Уг сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 54 багш дасгалжуулагч, мэргэжилтэн оролцлоо.


БТСУХ-ноос Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах  мэргэжилтэн Б.Нямсүрэн, САУЭШТ-ийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажилтан Ш.Долгор, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын их эмч Д.Энхсанаа нар оролцож, сургалтыг удирдсан байна.


 

Связанные новости