СЭМҮТ-ийн эмч нар Баянзүрхийн сургуулиуд дээр шинжилгээ авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд "COVID-19"-ийн халдвар голомтлон гараад байгаа нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147 дугаар сургууль болон "Амгалан "цогцолбор сургуулийн байранд PCR шинжилгээ авч эхэллээ. Тус төвөөс эмч, эмнэлгийн ажилтнаас бүрдсэн хоёр баг шинжилгээ авч байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст "COVID-19"-ийн халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 дугаар сарын 21-28-нд 70.000-80.000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм.