Даланзадгадад нийтийн орон сууцнуудад халдваргүйтгэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-24 10:54:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын нийтийн орон сууцнуудад халдваргүйтгэл хийж байна.

Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  Тус сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 61 нийтийн орон сууцны орц, лифт, шатны хонгил буюу нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйтгэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Халдваргүйтлийг энэ сарын 23-нд эхлүүсэн бөгөөд өнөөдөр дуусгах юм. Уг ажлыг  Зоонозын өвчин судлалын төвийн дөрвөн  багийн найман ажилтан хариуцан ажиллаж байна. 

Связанные новости