Оны эхний 11 сард давхардсан тоогоор 262.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-24 15:29:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны эхний 11 сарын байдлаар эмнэлгийн байгууллагууд 519 ор, амбулаторийн 99 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 262.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 101.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.

Мөн энэ хугацаанд 17.5 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ. Вакцинжуулалтад хамрагдвал зохих хоёр хүртэлх насны хүүхдийн 98.8 хувийг бүрэн хамруулсны дотор Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Цэнхэр сум 100.0 хувь хамруулсан байна.

Оны эхний 11 сард 1562 эхээс 1570 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оныхоос 23 хүүхдээр бага байна. Нялхсын буюу нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 25 гарч мянган амьд төрөлтөд 16 ногдож байгаа нь өнгөрсөн оныхоос 5 тохиолдлоор буурсан байна. Энэ хугацаанд эхийн эндэгдэл нэг гарч, нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 11 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.0 хувиар их байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.         

Связанные новости