БНХАУ “Sinopharm” компанийн шинэ вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-24 18:24:19

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын Эмийн үнэлгээний төв  “Sinopharm” компанийн коронавирусний шинэ идэвхгүй вакциныг бүртгэжээ.


Тус төвийн мэдээлснээр, уг вакциныг зах зээлд удахгүй гаргах аж. “Sinopharm” компанийн хяналтад байдаг Хятадын Үндэсний биотехнологийн групп (CNBG) 2021 онд нэг тэрбум хүртэл тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. CNBG нь олон улсын зах зээлд коронавирусний вакциныг их хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн байгаа Хятадын цорын ганц эмийн компани биш юм. Урьд нь Бээжинд хотод төвтэй “Sinovac Biotech” компани өөрсдийн гарган авсан вакцинаа жилд 600 сая тунг үйлдвэрлэх 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгджээ.


Связанные новости