PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори,
ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 24-нд нийт 8863 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд
коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр,
Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол 1075 болж бүртгэгдэж байна. Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой
эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 482 хүн эмчлүүлж
байна. Тэдний 3 нь маш хүнд, 6 нь
хүнд, 57 нь хүндэвтэр, 416 нь хөнгөн байгаа аж.