Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 44-49 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-25 16:53:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүсэн, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.

28-наас хүйтний эрч чангарч, он дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 44-49 градус, өдөртөө 30-35 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх аж.

Баянхонгор аймгийн нутгаар цасны зузаан харилцан адилгүй буюу Шинэжинст 1 см, Хүрээмарал, Шаргалжуут, Бууцагаан, Бөмбөгөр, Гурванбулаг, Эрдэнэцогтын нутгаар 3-4см, Баянхонгор, Баянбулаг 7-8см, Галуут, Байдраг 11-13 см цасан бүрхүүлтэй байна.
Связанные новости