Увс аймагт 4,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-12-28 17:47:49

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд орон нутгийн 4 цаг 21 минутад Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 20 км-т 4,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Наранбулаг, Хяргас сумын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэг хохирол учраагүй байна. Энэхүү газар хөдлөлт нь 2020 он гарсаар Увс аймагт бүртгэгдсэн 8 дахь удаагийн газар хөдлөлт байна. Эдгээр 8 удаагийн газар хөдлөлтийн чичирхийллийн гурав нь ард иргэдэд мэдрэгджээ.  


 

 

Связанные новости