Тэмээнд татвар тогтоохгүй байхаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-04 13:30:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ малын тоо толгойн албан татварыг тогтоож, холбогдох дээд шатны байгууллагад уламжлаад байна. Сумын малчин болон мал бүхий өрхөөс нэг адуунд 1000, үхэр, ямаанд 500, хонинд 300 төгрөгөөр тооцож, албан татвар авахаар тогтоосон байна. Харин тэмээн сүргийг өсгөх бодлого баримталж, энэ төрлийн малд татвар тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ. Тус сум аймгийн хэмжээний тэмээн сүрэггүй таван сумын нэг юм.

Сумын ИТХ-ын “Албан татварын хэмжээг тогтоох тухай” шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэвэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажээ.

Связанные новости