Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц бодлого боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-04 17:55:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Аймгийн хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц бодлого” боловсруулах ажлын баг байгууллаа.

Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэлд хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн талаар бодлого хэрэгжүүлэхээр заасан юм. Аймгийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга Ж.Ганболдоор ахлуулсан ажлын багт ИТХ-ын зарим Тэргүүлэгч, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нар оржээ.

Бодлогын баримт бичгийг нийгмийн бүлгүүдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн саналыг судлан тусгаж, 2021 оны 3-р улиралд багтаан танилцуулахыг ажлын багт үүрэг болгожээ.

Сүүлийн 3 жилийн судалгаанаас харахад 2017 онд нийт төрийн албан хаагчдын 62.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол 2019 оны байдлаар 69.2 хувь болж 6.8 хувиар өссөн байна. 

Связанные новости