Энэ сарын 8-наас хүйтний эрч бага зэрэг суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-05 17:56:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлэл үйлчилгээний хэлтэс энэ сарын 8-наас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээллээ. Тус аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж, зөөлөн шуургатай байна.

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байна. Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 36-41, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнөдөө 30-35, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Связанные новости