Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулав

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-06 11:48:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинээр байгуулж, энэ оны ажлаа төлөвлөжээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс өгсөн заавар зөвлөмж, үүргийг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж чадавхжуулахад тус зөвлөл энэ жилийн ажлаа чиглүүлэхээр болжээ.

-Аймгийн ИТХ энэ жилийн байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний төсөвт байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахаар 220,0 сая төгрөг баталсан. Түүний 70,0 шахам хувийг аймаг, сумын гамшгийн эрсдэлийг бууруулах санд хөрөнгө төвлөрүүлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зориулна. Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэлээ гэж Гамшгийг эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа.


Связанные новости