Хөнгөлөлттэй олгосон эмийн 48 хувийг даралт бууруулах эм эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-06 14:56:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 2021 оны 1 дүгээр сарын 6 хүртэлх хугацаанд 357,244 цахим жор бичжээ.


Харин цахим жорын бараг талыг буюу 48 хувийг “Даралт бууруулах” эм эзэлж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 



Связанные новости