Аймгийн ИТХ-ын 4-р хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-06 16:31:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдаан өнөөдөр болж байна.

Уг хуралдаанаар Увс аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм. Мөн аймгийн ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.

Нэгдсэн хуралдаан маргааш үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид танхим, цахим гэсэн хэлбэрээр оролцож байна. 

Связанные новости