Хүйтний эрч бага зэрэг суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-07 10:13:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-12-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
9-нд говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулсын нутгаар баруунаас 10-12м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд 4-9м/с.
Цаашдаа хүйтний эрч суларч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна. Тал хээрийн нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх аж.
Цасны зузааны хувьд Шинэжинст, Баянговь, Баянлиг, Хүрээмарал, Шаргалжуут, Бууцагаан, Бөмбөгөр, Гурванбулаг, Шаргалжуут, Эрдэнэцогтод 1-4 см, Баянхонгор, Баянбулагт 6-7 см, Галуут, Байдрагт 10-13 см цасан бүрхүүлтэй байна.
Связанные новости