Аймгийн Засаг даргын зөвлөл шинэ бүрэлдэхүүнээ баталж, анхны хуралдаанаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-07 10:15:37

Архангай /МОГЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Зөвлөл 11 гишүүнтэйгээр шинэ бүрэлдэхүүнээ баталж, анхны хуралдаанаа энэ сарын 6-ны өдөр хийлээ.

Хурлаар аймгийн Засаг даргын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж, шинэчлэн баталсан юм. Мөн “Улсын аварга малчин” 10, “Улсын аварга саальчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын хошой аварга малчин”-аар тус бүр нэг хүнийг  тодруулахаар журмын дагуу хэлэлцэж, уламжлахаар боллоо.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өмнө нь газрын дарга нар томилогддог байсныг өөрчилж төрийн байгууллага, бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хурлын төлөөлөл, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс шинэ зөвлөлөө бүрдүүлжээ.

Связанные новости