Сумдын удирдлагуудад Улаанбаатар хот руу мал, мах тээвэрлэхийг хязгаарлах үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-07 17:41:51

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/11 тоот албан бичгээр коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг авах чиглэлээр сумдын Засаг дарга нарт хэд хэдэн үүрэг өгсөн байна.

Тухайлбал, гамшгаас хамгаалах бүх шатны төлөвлөгөөг тодотгон албан хаагч бүрийг томилгоожуулан, ажил үүргийн хуваарийг баталж, үүрэг, хариуцлагыг өнөдөржүүлэх, хот хооронд болон коронавируст цар тахлын голомттой бүсээс тээврийн хэрэгслийг эрүүл мэндийн 13/А, нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн бүртгэлийг хөтөлж оруулах, Улаанбаатар хотод коронавирусний цар тахлын халдвар  нэмэгдэж байгаа тул 2021 оны 01 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу мал, мах тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох, Улаанбаатар хот руу иргэдийг явуулахгүй байх зэрэг нийт 10 заалтаар тодорхой үүргүүдийг өгсөн байна.

Связанные новости