Какүрюү барилдах эсэхийг баасан гарагт шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-07 17:11:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн сүүлийн гурван тэмцээнд гэмтлийн улмаас барилдаагүй 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ оны анхны тэмцээнд барилдах эсэх нь олны анхаарлын төвд байна.


Түүний багш Мичинокү ояката сэтгүүлчдийн асуултад утсаар хариулт, тодруулга өгсөн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.


Мичинокү ояката “Хацү башёгийн эхний хоёр өдрийн оноолт гарахаас өмнө буюу 8-нд Какүрюүтэй ярилцаж шийднэ. Нэлээд дээр ярилцахад барилдана гэж байсан. Одоогоор тэр залуу бөхчүүдтэй мөргөлдөх, урагш түрэх дасгал хийж байгаа. Харин Кирибаямагийн өвдөг гэмтэлтэй байгаа болохоор барилдах бэлтгэл хангалтгүй байгаа. Какүрюү өдөр бүр л бэлтгэл хийгээд, ер нь одоогийн байдлаар хийж чадах бүх зүйлээ л хийж байна. Удаан барилдаагүй болохоор мэдрэмжээ хэрхэн сэргээх гэдэг хамгийн чухал. Маргааш өглөөний бэлтгэлийн дараа хоёулаа ярилцаж шийднэ” гэж хариулсан байна.

Связанные новости