Булган аймагт энэ жил 10 худаг шинээр гаргана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-08 10:56:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар 10 худаг гаргахаар төлөвлөлөө.

Аймгийн 2021 оны төсөвт усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулахаар тусгасан 185,0 сая төгрөгийг энэ төсөл, арга хэмжээнд зориулах юм. Одоогоор аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй болон энгийн 892 худаг ашиглаж байна.

Сүүлийн дөрвөн жилд бэлчээрийн 126 худаг шинээр гаргаж, 210 гаруй мянган га бэлчээрийн талбайг усжуулж, 670-аад мянган толгой малыг усаар хангажээ. Хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад улс, орон нутгийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Связанные новости