С.Дэлгэрномин: Наранбулаг сумын мал сүрэг 17 мянгаар өссөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-08 17:40:33

Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа С.Дэлгэрноминтой уулзаж, сум орон нутагт нь өвөлжилт хэр байгаа талаар тодрууллаа.

-“2020 оны жилийн эцсийн мал тооллогоор манай сум 250 мянган толгой мал тоолуулсан. Үндсэндээ өмнөх оноос 17 мянган толгойгоор малын тоо өссөн. Энэ өвөл цаг агаар тогтуун, сайхан өвөл болж байна. Манай суманд гаднаас ирж өвөлжиж байгаа бусад сумын малчид байхгүй. Харин 30 гаруй мянган малтай 45 малчин өрх Өлгий, Өмнөговь, Ховд суманд өвөлжиж байна. Сумын Засаг даргын ажил авснаас хойш малчдыгаа эргэж тойроод явж байгаа. Отроор бусад суманд өвөлжиж байгаа малчдынхаа асуудлаар дээрх сумдын удирдлагатай уулзаж ярилцсан. Малчид маань ам сайтай байгаа.

Наранбулаг сумын ИТХ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 25-ны үеэр хуралдаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Ерөнхийдөө аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулаад сум орон нутгийн хэмжээнд хийх боломжтой ямар ажлууд байна гэдгийг иргэдээсээ санал авч нэгтгээд сумынхаа ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулна” хэмээн Наранбулаг сумын Засаг дарга С.Дэлгэрномин хэллээ.

 

Связанные новости