Ан амьтанд тэжээл тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-11 13:19:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид ан амьтанд тэжээл тавьж өгчээ. Тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийнхаа ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьж биотехникийн арга хэмжээ авлаа гэж тус газраас мэдээллээ.

          Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сумын 611,3 мянган га газар нутаг дархан цаазат газарт харьяалагддаг бөгөөд манай орны хойд хэсгийн Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Орхон-Сэлэнгийн сав дахь бэсрэг нам уулсын мужид хамаардаг байна. Энд биологийн олон янз байдлын хувьд 6 багт хамаарах 53 зүйл хөхтөн тэмдэглэгджээ.

Связанные новости