“Уран бичвэр” цахим уралдаан зарлав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-12 17:11:44

Төв /МОНЦАМЭ/.  Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Уран бичвэр” цахим уралдааныг зарлажээ.

Тодруулбал, Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан тус уралдааныг зарласан аж.

 Тус уралдааныг  гурван хэсгээр зохион байгуулж байна. Үүнд:

 1. Монгол улсын Анхдугаар Үндсэн хуулийн /1924/ оны I зүйл “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхт Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино”–ийн бичвэрийг монгол бичгийн Уран бичвэрээр бичиж ирүүлэх,

2. “Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан

3. “Шатрын онлайн тэмцээн” тус тус зохион байгуулах тул Төв аймгийн ард иргэдийг идэвхтай оролцохыг уриаллаа.

 

Связанные новости