Газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ өглөө 05 цаг 32 минут 12 секундэд Хөвсгөл
аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
байна. Тус газар хөдлөлт нь голомтондоо 8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба
Хөвсгөл аймгийн бүх сумд, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард
иргэдэд мэдрэгдсэн байна.
Харин Увс аймгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн
эсэх талаар ООГХ-гийн Увс аймаг дахь салбар станцын эрхлэгч Г.Болор-Эрдэнээс
тодруулахад “Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай суманд тус бүр нэг иргэнд чичирхийлэл
мэдрэгдсэн байна. Харин аймгийн төвд цөөнгүй иргэн газар хөдлөлтийн чичирхийллийг
мэдэрчээ. Газар хөдлөлтийн улмаас манай аймагт ямар нэгэн хохирол учраагүй”
гэсэн мэдээллийг өглөө.