БНХАУ-ын Баяннуур хотын удирдлагуудтай цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-13 10:25:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн удирдлагууд БНХАУ-ын Баяннуур хотын удирдлагуудтай цахим хурал хийж санал солилцлоо.
Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тэр дундаа нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тал цахимаар хуралдлаа. Өмнөговь аймгийн зүгээс хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах саналыг тавьсан юм. Тухайлбал Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээврийн экспортыг сайжруулж, өдөртөө 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулах 5 хоног байсан бол 7 хоног болгохыг санал тавилаа. Мөн шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байсан бол 08:00-15:00 цаг болгож уртасгах асуудалд анхаарлаа хандуулан нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэх саналыг онцолж уламжилсан юм. Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор хил боомтын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрс тээвэрийн жолооч нарын PCR шинжилгээг БНХАУ-ын талд авч байгаа бөгөөд манай улсад хийсэн шинжилгээг хэрэгсэхгүй байгаа билээ.
Связанные новости