25 мянган ширхэг эмнэлгийн хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-13 10:27:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Онцгой комисст 25 мянган ширхэг эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа.

Үүнд 5000 ширхэг нэг удаагийн малгай, 2500 ширхэг амны хаалт, 4800 ширхэг нүдний шил, 2000 ширхэг эмнэлгийн хог хаягдлын уут, 2000 ширхэг нөмрөг, 5000 ширхэг хүзүүвч, 4000 ширхэг улавч багтжээ.

Дээрх хандивыг УИХ-ын гишүүдийн орон нутаг дахь бие төлөөлөгч Г.Баярсайхан АЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, ОБГ-ын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт хүлээлгэн өгсөн юм.

Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлж, орон нутгийн хэмжээнд бүх шатанд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, эрсдэл нэмэгдсээр байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүдийн өгсөн хандив цаг үеэ олсон, нөөцөд байгаа ч дахин нэмэгдүүлэх нэн шаардлагатай эд зүйлс байсныг Онцгой комиссын гишүүд онцолж байлаа. 

Связанные новости