Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-13 14:49:07

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зарим байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Тодруулбал, тус аймгийн Засаг Даргын 2021 оны А/03 тоот захирамж, МХЕГ-ын даргын 2021 оны 01/01 удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 9 сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалт хийжээ. Тухайлбал Алтанбулаг, Баян, Баянцагаан, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сэргэлэн, Зуунмод сумын ЭМТ-ийн короновируст халдварын цар тахлын дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг хангуулахаар хяналт шалгалт хийсэн байна. Мөн хүнсний худалдааны газруудад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Энэ үеэр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагын 38 обьектын 11618 м2 талбайд Бор бураа ХХК, Цагаан баавгайн энэрэлт ХХК, СОСУ ХХК-аас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийх явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж, шалган нэвтрүүлэх товчоодод Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт тавьж, зөвлөгөө зөвлөмж өгчээ.


 

Связанные новости